“Доён” хочит У.Болдыг цагдан хорьжээ

2017 оны 1 сарын 9

Цагдаагийн байгууллагын алба хаагчид “Доён” хочит У.Болдыг цагдан хорьжээ. “Доён” хочит У.Болд, иргэн Т.Өлзийжаргалын хамт 2016 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт галт зэвсгээр буудаж, танхайрсан байдаг. Энэ үйлдэлд нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Хэргийн мөрдөн байцаалтын шатнаас У.Болд, Т.Өлзийжаргал нар нь оргон зайлснаар улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсныг цагдаагийнхан саатуулсан байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт /2017.01.06/ “Доён” хочит У.Болдын ах Сэлэнгийн гэх хочтой У.Баатаржав, бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан Гандан бороо хочит Ч.Батхуяг нарыг цагдаа нар баривчлан шалгаж эхлээд байгаа юм.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*