“Монгол охидын биеийг үнэлж байна” гэсэн мэдээллийг үгүйсгэв

2017 оны 1 сарын 9

Мэдээллийн зарим сайтад “Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Топ” тоосгоны үйлдвэрт Монгол охидын биеийг үнэлж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалт явуулж, дээрх мэдээлэл нь үндэслэлгүй мэдээлэл болохыг тогтоосон байна.

“Топ” тоосгоны үйлдвэр хоёр жилийн өмнөөс зогссон аж. Үйл ажиллагаа явуулж байх үед нь тус үйлдвэрт Монгол Улсад ажиллахаар ирсэн БНХАУ-ын долоон иргэн ажилладаг байжээ. Дээрх мэдээлэлд дурдсан үйл явдлын талаар үйлдвэрт ажиллаж байсан монгол иргэдээс асууж тодруулахад тийм асуудал гарч байгаагүй гэдгийг ярьсан гэж цагдаагийн эх сурвалж мэдээллээ.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна