Даваа гаригт ТОП-20 индекс ялимгүй өсчээ

2017 оны 1 сарын 10

Энэ долоо хоногийн эхний өдрийн арилжааны дүнд ТОП-20 индекс өмнөх өдрөөс 11.51 нэгж буюу 0.09%-иар өсч 12,179.30 нэгжид хүрлээ.

Индексийн өсөлтөд сагсанд багтаж байгаа дараах хувьцааны ханш нөлөөлөв. Үүнд:

I ангиллын хувьцааны тухайд:

-АПУ /MSE:APU/-ийн ханш 0.01%-иар

II ангиллын хувьцааны тухайд:

-Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 1.87%-иар тус тус өсөв.

Харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индекс 1.19 нэгж буюу 0.14%-иар унаж 846.01 нэгжид хаагдсан байна.

Салбарын индексийн хувьд хоёр салбарт өсөлт гарч, гурван салбарын индекс буурчээ. Уул уурхайн салбарын индекс өмнөх хаалтаас 0.95%-иар өсч 80.46 нэгжид хүрсэн бол Аж үйлдвэрийн салбарын индекс -0.87%-иар унаж 94.39 нэгжид хаагдав. 

Үнэт цаасны арилжааны хувьд 14 компанийн 35,552 ширхэг хувьцаа 40 хэлцэлийн дүнд нийт 17.39 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцааны ангиллын үзүүлэлтийн хувьд I ангилалд 4 компанийн 19,569 ширхэг хувьцаа 6.15 сая төгрөгөөр, II ангилалд 7 компанийн 15,690 ширхэг хувьцаа 10.82 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 293 ширхэг хувьцаа 424,470 төгрөгөөр арилжигджээ.

Харин хувьцааны багцын болон хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын бондын арилжаа хийгдсэнгүй.

Энэ өдөр Хөх ган /MSE:HGN/ компанийн хувьцаа 11,500 ширхэг арилжигдаж тоо ширхгээр тэргүүлсэн бол Шарын гол /MSE:SHG/ компанийн 5.94 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Салбарын үзүүлэлтийн хувьд Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 54.96%-ийг, Уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 44.36%-ийг бүрдүүлжээ.

Ханшийн өөрчлөлтийн тухайд есөн компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас дөрвөн компанийн ханш өсч, таван компанийн хувьцааны ханш буурав.  

Ханшийн өндөр өсөлтийг “Хишиг уул” /MSE:HSX/ компанийн хувьцаа 8.81%-иар үзүүлсэн бол уналтыг Төмрийн завод /MSE:TMZ/-ийн хувьцааны ханш -13.55%-ийн уналт үзүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MARKETINFO.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна