Хятадын валютын нөөц буурчээ

2017 оны 1 сарын 10

Хятадын валютын нөөц 2016 оны арванхоёрдугаар сард 2011 оноос хойших хамгийн доод хэмжээ буюу 3,01 их наяд ам.долллар хүртэл унасан тухай Reuters мэдээлэв.

Өнгөрсөн сард БНХАУ-ын валютын  нөөц нь өмнөх сарын үзүүлэлтээс нь 41 тэрбум ам.доллараар буурсан байлаа. Одоо валютын нөөцийн нийт хэмжээ нь 3,01 их наяд ам.доллар болжээ. Гэхдээ энэ шинжээчдийн өмнө таамаглаж байснаас 10 тэрбумаар бага байгаа юм

Хятадын валютын нөөц арваннэгдүгээр сард $69,05 тэрбумаар буурсан байсан юм. 2015 онд Хятадын валютын нөөц 513  тэрбум доллараар  хорогдсон нь дээд үзүүлэлт байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*