Хөвсгөлийн цаа 2000 давжээ

2017 оны 1 сарын 10

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд нэмэгдсээр 2016 оны эцсийн тооллогын дүнгээр 2040 цаа тоологдож өмнөх оноос 9,9 хувь буюу 185 толгойгоор өсчээ.

1970-аад оны үед цааны тоо толгой 2000-аас хол давж байснаа 2007 оны жилийн эцсийн тооллогоор 926-д хүрч устах аюул тулгарсан учраас орон нутаг болон улс орны хэмжээнд тодорхой бодлого шийдвэр гарган ажилласны үр дүнд 10 жилийн дараа хоймор нутагт хоёр 2000 цаа дахин тоолууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цаатан иргэдэд тэтгэмж олгосны үр дүнд цаатнуудын ахуй амьдрал сайжирч цаагаа идэж, зарж борлуулах нь эрс багасчээ. Мөн цааны үүлдэр угсааг сайжруулах талаар хөрш орнуудаас цаа авчирч цус сэлбэж буй нь үр дүнгээ өгч байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: KHOVSGOL.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна