Жаргалант суманд онц байдал зарлав

2017 оны 1 сарын 10

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өчигдрөөс эхлэн 4 хоногийн онц байдал зарлалаа.

Өвлийн сар гарснаас хойш тус суманд хүйтрэлт, мөстөлт бага хэмжээтэй явагдсаар шар ус, усны түвшин ихсэж Хөнжилийн гол, Мааньт голын дагуух айл өрх, гудамж хороолол усанд автагдсан учраас сумын Засаг даргын захирамжаар онц байдал зарлажээ.

Онц байдал зарласантай холбогдуулан сумын төвийн айл өрхийн 18-50 насны иргэд, техник хэрэгслийн дайчилгааг зохион байгуулж усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна.

Дайчилгааныхан далан босгох, шуудуу татах, усны урсац түр өөрчлөх  зэрэг ажлыг хийж байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: KHOVSGOL.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*