Шинэ Үндсэн хууль батлалцсан ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2017 оны 1 сарын 10

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг угтан Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг нутгийн ард түмнээ төлөөлөн Шинэ үндсэн хууль батлалцаж явсан ахмад буурлууд болох Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу, П.Бямбажав, Ш.Бороодой, Р.Батсүх нарыг 1-р сарын 9-ний өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Шинэ үндсэн хуулийг хэлэлцэн батлах Ардын их хуралд Увс аймгаас 21 төлөөлөгч сонгогдон оролцож байжээ. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UVS.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*