Аймгийн удирдлагууд Номгон суманд ажиллахдаа тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлэв

2017 оны 1 сарын 10

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу 1 сарын 9-ний Даваа гаригт Номгон суманд ажиллаж, албан байгууллагуудын үйл ажиллагаа цаг үеийн байдалтай танилцахын зэрэгцээ иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Сумын удирдлагууд жилийн эцсийн тооллого амжилттай сайхан болсныг онцолж байлаа.  Манай аймгийн Номгон сум нь хамгийн олон мал сүрэгтэй ба эрдэнэт мал сүрэг нь 5 төрөл дээрээ өссөн байна.  Энэ жил 9 мянгат малчин нэмэгдсэнээр 45 мянгат малчинтай болсон бөгөөд өвөлжилт өнөтэй сайхан байна.

Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг Номгон сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ албан байгууллагуудаар явж тулгамдаж буй асуудалтай танилцсан юм. Тухайлбал цэцэрлэг цэвэр бохирт холбогдоогүйгээс үүдсэн олон асуудал бэрхшээл байдаг, гадаа талбай байхгүйн улмаас ямар нэг арга хэмжээ зохион байгуулахад нэн бэрхшээлтэйг хэлж байлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс нэн тэргүүнд эцэцэрлэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж хүүхдүүдийн сурч боловсрох ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхээ илэрхийллээ. Мөн Номгон сумын сургуулийг захирал, гадаад мэргэжилтэнтэй болгох, оюутны тэтгэлэг хөтөлбөрт сум орон нутгаас яаж хамрагдах зэрэг асуудлыг хөндөж байсан бөгөөд ямар ч байсан тодорхой түвшинд асуудлыг шийдвэрлэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй шинэ шатанд хүргэхэд нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ тэд онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*