Хятадын юанийг сонирхохгүй байхыг Goldman зөвлөж байна

2017 оны 1 сарын 10

Goldman Sachs Group хөрөнгө оруулагч нарт хандан Хятадаас бусад BRICS-ийн орны валютад хөрөнгө оруулахыг зөвлөж байгаа тухай Bloomberg агентлаг мэдээлэв.

Камакшья Триведи зэргийн Goldman Sachs-ийн шинжээчид оны эцэс гэхэд нэг ам.доллар нь 7,3 юань болтол унана гээд хятад юанийг сонирхох хэрэггүй гэж байгаа. Мөн Хятад ба Өмнөд Солонгос хоёр АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампын протекционист бодлогод өртөх магадлал өндөртэй гэж байгаа юм. Харин Бразили, Орос, Энэтхэг, Өмнөд Африкийн хувьд тийм эрсдэл бага гэжээ.

Шинжээчид хөгжиж буй энэ дөрвөн зах зээлд төлбөрийн баланс, инфляцийн төвшин буурсан, бодит орлогын орчин сайжирсан мөн энэ онд өсөлт хурдсах хандлагатай хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна