Цахилгаан нисэх онгоц бүтээжээ

2017 оны 1 сарын 10

Автомашины зах зээлд цахилгаанаар ажилладаг загварууд хүч түрэн орж ирж буй энэ үед нисэх онгоцны үйлдвэрлэлд ч устөрөгчийн түлшээр ажилладаг цахилгаан хөдөлгүүр бүхий загварууд хийгдэж эхэлжээ. Үүний анхдагчдын эгнээнд Хятадын зохион бүтээгчдийн хийсэн жижиг оврын нисэх онгоц орлоо.

Нэг хүний суудал бүхий уг нисэх онгоцыг амжилттай туршсан ба онгоцыг Хятадад үйлдвэрлэсэн RX1E гэдэг онгоцонд суурилан Дальян хотын химийн судалгааны товчоо, Ляонин хотын нисэх хүчний судалгааны хүрээлэнгийн ажилтнууд хамтран зохион бүтээсэн байна.

Ингэснээр Хятад улс цахилгаан хөдөлгүүр бүхий нисэх онгоц бүтээсэн гурав дахь улс болж байгаа аж. Өмнө нь АНУ, Герман гэсэн хоёр улс ийм технологитой юм байна.

Т.МӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*