“Халуун тус” аянд нэгдлээ

2017 оны 1 сарын 10

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон Хөлөнбуйр сумын малчдад 50 шуудай хивэг, 50 боодол өвс нийт 600.000 төгрөгийн хандив өгч, тусламжийн аянд нэгдлээ. Хивэг, өвсийг сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн байна.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хорооноос “Халуун тус” аян зохион байгуулж, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад тусламж хүргэж байгаа юм.

Эх сурвалж: МХЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.