Ford шинэ Mustang бүтээнэ

2017 оны 1 сарын 11

“Ford” компани ойрын таван жилийн дотор спорткар Mustang болон F-150-р пикапын  сайжруулсан загварыг оролцуулсан цахилгаан мотортой 13 төрлийн автомашиныг худалдаанд гаргахаар төлөвлөөд байна гэж Америкийн үйлдвэрлэгчийн төлөөлөгч Марк Филдс мэдэгдлээ.

Ford Mustang нь одоо дөрвөн цилиндрт 2.3 EcoBoost, найман цилиндр бүхий 5-5.2 литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүрээр тоноглогдсон байгаа юм.

Тэгвэл “Форд”-ийн хөдөлгүүрүүдийг цахилгаан болгохын тулд 2021 он гэхэд 4,5 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. Ирээдүйд худалдаанд гарах 13 төрлийн шинэ машинаас долоогийнх загварын талаар тодорхой мэдээлэл байгаа. Өөрөөр хэлбэл, автомат жолоодлоготой машин нь хамгийн сүүлд 2021 онд худалдаанд гарах аж.

Taurus, Explorer машинуудыг хабрид хувилбараар цагдаагийн албанд, Transit Custom фургоныг Европын зах зээлд мөн Transit Connect машины хабридыг таксид зориулан гаргах гэнэ. Одоогоор 20  ийм машинуудыг АНУ-ын хотуудад туршиж байна. Үүний хажуугаар Tesla Model 3, Chevrolet Bolt машинуудтай өрсөлдөх машиныг “Форд” бүтээх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна