Агаарын бохирдлын талаарх Ерөнхийлөгчийн онцлох эшлэлүүд

2017 оны 1 сарын 11

“Нийслэлийн агаар орчны бохирдлын тухай” хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож, олон нийтэд хандан үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс эшлэн хүргэе.


  • Монгол Улсын иргэн шилжилт хөдөлгөөн хийх, нүүх суух эрхтэй ч хамгийн чухал нь  амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэйг Үндсэн хуульд заасан байдаг.

  • Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдлыг гамшиг гэхгүй юм бол юуг гамшиг гэх вэ.

  • 2010 онд хууль гаргасан. Яндангаас төлбөр авдаг болох тухай хуульд суулгаад зогсохгүй Давосын чуулган бүрт ярьж байсан.

  • Утааны асуудал байнга сэтгэл зүрхэнд байна. Ширээгээ эмнэлгийн ор гэж хар. Утааг дээрээс нь харахыг сануулж байсан.

  • Хэлнэ гэдэг хийхийн эхлэл. Тиймээс бидний гаргасан шийдвэр хийх ажлын эхлэл.

  • Утааны гамшиг монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг. Гамшгийн ард аав, ээж, өвөө, эмээ бий. Тоо биш хүн байгаа. Тиймээс хог хаягдал түлж буй иргэн сэтгэл нь өвддөг байя.

  • Монголд сайн чанарын нүүрснээс их юм байхгүй. 6-12 сая тонн нүүрс зөөж станцад түлж байгаа бол иргэдийн хэрэглээний нүүрс тэр хэмжээнд хүрэхгүй.

  • Улаанбаатар хотын утааг гамшгийн төвшинд хүрснийг хүлээн зөвшөөрье. Гамшгийн нөхцөлд авах арга хэмжээгээ тодорхойлъё. Тэгж байж үр дүн гарна.

  • Дөрвөн уулын дундаасаа гарч, Монголын хэмжээнд сэтгэ л дээ. Улаанбаатар сайхан байна, ирээрэй гэж би хэлж байгаагүй. 6-7 жилийн өмнөөс нийслэл хот аюултай хэмжээнд хүрлээ, нутаг орондоо сайхан амьдрахад анхаараарай гэж хэлж байсан.

  • Улаанбаатарт зөвхөн утааны аюулаас гадна хөрс, усны бохирдол ч нүүрлэсэн. Тиймээс нүүлгэн шилжүүлэлт хийхээс аргагүй.

  • Улаанбаатарын хилийн цэсийг Төв аймгийн цэсээр тогтоомоор байна. Монгол Улс нэг хүнд ногдох газраар баялаг шүү дээ. Тиймээс сумдын зүгээс манай суманд эмнэлэг, Төрийн ордон, худалдаа үйлчилгээний газраа нээгээч ээ гэдэг болмоор байна.

  • Би нийслэл хотыг Хархорин руу шилжүүлэх санаачлагыг гаргаж байсан. Аль 12-13 жилийн өмнө бид энэ асуудлыг хөндөж байлаа.  Нүүлгэн шилжүүлэлт бол боломж. Түүнд хүн бүр оролцдог. Төрийн захиргааны төв байгууллагууд Улаанбаатараас нүүмэгц зам баригдана, барилга баригдана. Тэр хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Ингэж Монголын хэмжээнд ярья.

  • Авлига Монголыг муухай харагдуулахын адил утаа ч муухай харагдаж байна. Ямар гадаадын хөрөнгө оруулагч энд амьдрах вэ. Улаанбаатар үр ашиггүй хот болчихлоо.

  • Улаанбаатарын эргэн тойрон дахь моднууд эрүүлжүүлж чадахгүй, байгаль нь ч эрүүлжүүлж чадахгүйд хүрчихээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*