Сумдын ажлыг дүгнэнэ

2017 оны 1 сарын 11

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас долоон ажлын хэсэг томилогдож, 19 суманд энэ сарын 06-15-ны хооронд ажиллахаар болжээ.

“Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам” батлах тухай Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, “Нутгийн удирдлагын байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам” батлах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд  төрийн байгууллага, албан хаагчдын ажилтай газар дээр нь биечлэн танилцаж, 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллах аж.

Түүнчлэн төрийн албан хаагчдыг арга зүйн зөвлөмжөөр хангах, аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Бүтээлч Өвөрхангай-2020” үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд танилцуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*