Чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа

2017 оны 1 сарын 11

“Шинэ болон сэргэж буй халдварт өвчний үед бэлэн байдлыг хангахад эрүүл мэндийн анхан шатны нэгжүүдийн эмч нарыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг Баянхонгор аймгийн эрүүл мэндийн газрын сургалтын танхимд нэгдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулав.

Тус сургалтанд сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нар оролцож, аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Баасанхүү, Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Д.Энхшүр, Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтанчимэг, Нэгдсэн эмнэлгийн бэлгийн замаар дамжих халдварт өвчний кабинетийн эмч С.Одонтуяа нар сургагч багшаар ажиллаа.

Сургалтын явцад оролцогчдод онолын мэдээлэл өгөх, харилцан ярилцах, хувцас өмсгөл өмсөх зэргээр дадлагажууллаа.

ЭХ СУРВАЛЖ: BAYANKHONGOR.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна