СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ

2017 оны 1 сарын 11

Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэхийн хүсэлтээр өчигдөр /2017.1.10/ Монголын сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Галбаатар Дархан-Уул аймагт ажиллалаа. 

Уулзалтад аймгийн Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Захирагчийн албаны мэргэжилтэн, СӨХ-ны гүйцэтгэх захиралууд оролцож харилцан санал солилцсон юм.

Энэ үеэр Монгол улсын Засгийн газраас СӨХ-ны талаар авч байгаа арга хэмжээ, СӨХ-ны хуулинд өөрчлөлт оруулах ажлын явц, МСӨХ-ны дэд зөвлөлийн ажлын явцын талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Галбаатар мэдээлэл хийсэн.

Дархан-Уул аймагт нийтдээ 35 СӨХ байдаг бөгөөд сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаа хангалтгүй явагдаж байгааг уулзалтын үеэр аймгийн удирдлагууд онцлоод цаашид хамтран ажиллаж, хяналт шалгалтыг хийн хариуцлага тооцуулахаар боллоо.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна