Гурван дэлгэцтэй лэптоп бүтээжээ

2017 оны 1 сарын 11

Видео тоглоомчдод зориулсан компьютер лэптоп болон дагалдах хэрэгслүүдийн зах зээл бол хамгийн ашиг орлоготой том зах зээлийн нэг. Razar компани видео тоглоомын улаан фэнүүдэд зориулсан 17 инчийн хэмжээ бүхий гурван дэлгэцтэй супер лэптоп бүтээснээ танилцууллаа.

Энэхүү лэптопоор тоглоом тоглох үед гурван дэлгэцийн тусламжтайгаар та 180 хэмийн орчноо харах боломжтой ба яг л бодит мэтээр тоглох гэнэ.

8GB видео RAM-тай ба нийт ажиллах хүчин чадал нь 32GB RAM. Одоогоор зөвхөн туршилтын загвараа гаргаад байгаа ба хэзээ үйлдвэрлэлд шилжүүлэх тухай тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Т.МӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*