А.Баярцэцэг ирэх сард ирнэ

2017 оны 1 сарын 11

АНУ-ын Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс”-т амжилттай оролцож, шилдэг 11 оролцогчийн нэг болсон мисс А.Баярцэцэг ирэх сард Монголдоо ирэх гэнэ. Түүний хувьд “Дэлхий мисс” тэмцээн өндөрлөсөний дараа хувийн ажлаа амжуулахаар үлдсэн юм.

Харин мисс А.Баярцэцэгийн дүр бүтээсэн “Явуулын хүн” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх аж. “Mongolian Social Channel” студийн бүтээл тус киноны Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрд тэрбээр тогложээ. Тус киноны гол дүрүүдэд Гавьяат жүжигчин С.Дамдин, Ё.Цог, Л.Дэмидбаатар нарын уран бүтээлч тоглосноос гадна Ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажиллажээ.

“Явуулын хүн” уран сайхны киноны зураг авалтыг өнгөрөгч есдүгээр сард Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт авсан байна.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна