Долларын ханш 2498 төгрөгтэй тэнцлээ

2017 оны 1 сарын 11

Он гарсаар ам.долларын ханш бага зэрэг дээшилж байна. Харин өнгөрсөн сонгуулиас хойш нэг ам.доллар нийтдээ 500 орчим төгрөгөөр өсчихөөд байгаа билээ. “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2496 төгрөгөөр авч, 2499 төгрөгөөр зарж байна. Тэгвэл арилжааны банкуудын хувьд Худалдаа хөгжлийн банк 2493 төгрөгөөр авч, 2505 төгрөгөөр зарна. Голомт банк 2493 төгрөгөөр авч, 2504 төгрөгөөр зарж байна. Хаан банк 2494 төгрөгөөр авч, 2505 төгрөгөөр зарж байна. Хас банк 2492 төгрөгөөр авч, 2502 төгрөгөөр зарж байна.

Энэ долоо хоногийн эхний гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 6.2 сая ам.доллар, 78 сая юанийг арилжааны банкнуудад спот арилжаагаар нийлүүлсэн байна. Ингэхдээ ам.долларын эрэлтийн 51.7 хувийг, юанийн эрэлтийг 100 хувь биелүүлжээ. Мөн банкнууд нэг сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал төв банканд тавьсан ч Монголбанк саналыг биелүүлээгүй талаар мэдээллээ.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна