Археологийн сор олдворуудыг танилцуулна

2017 оны 1 сарын 11

Монголын газар нутгаас 2016 онд олдсон, судалсан сор болсон олдворуудыг маргааш /2017.01.12/ танилцуулах гэж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг багтжээ.

Монголын археологчид 2016 онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Нийт 18 аймгийн 50 гаруй суманд археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж, чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу зэргийг судлаж,  цөөнгүй дурсгалыг сэргээн засварлажээ.

“МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2016” нэртэй уг арга хэмжээг маргааш 09.00 цагт ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод зохион байгуулах юм байна.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна