Авлигатай тэмцэх үндэсний чуулган болж байна

2017 оны 1 сарын 11

Монгол Улсад Авлигатай тэмцэх газар /АТГ/ байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд өнөөдөр /2017.01.11/ “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус чуулганд авлигатай тэмцэх байгууллагын төлөөллөөс гадна БНХАУ, Канад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд болон Олон улсын авлигын эсрэг акапемийн удирдах зөвлөлийн гишүүн Тан Сри Кассим Бин Мухамед нарын төлөөлөл оролцож байна.

Үндэсний чуулган “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагуудын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр салбар хуралдаанаа хийж байна. Салбар хуралдаануудаас гарсан шийдвэр, зөвлөмжүүдийг нэгтгэж, ирэх зургаан жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгах юм байна.

Авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлох чухал шийдвэр өнөөдрийн хуралдаанаас гарах юм байна. Үндсэний чуулганд УИХ-ын гишүүд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, судлаач, эрдэмтэд илтгэл тавьж байна.

Ш.ОЧ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*