Хөшөөнүүд маск ”зүүлээ”

2017 оны 1 сарын 11

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг зарлаж, гамшгийн үед авах бүхий л арга хэмжээг авна гэдгээ төр засгийн тэргүүнүүд, хотын удирдлагууд албан ёсоор мэдээллээ. Цагтаа Азийн цагаан дагина хэмээн өргөмжлөгдөж байсан нийслэл хот маань хүн амьдрахад хамгийн таагүй хот болон хувирчээ. Тиймээс эгэл иргэд нь утааны эсрэг жагсаал цуглаан хийхдээ тулсан. Жагсахаас гадна чимээгүй эсэргүүцэл ч өрнөж эхэлжээ.

Хөшөө хүртэл хордом утаа униартай байгааг илэрхийлж, залуучуудын төлөөлөл нийслэлийн төвд байрлуулсан хөшөөнүүдэд маск зүүжээ. Дорнын яруу найрагч Б.Явуухулангийн хөшөө хийгээд Сарлаг унасан хүү, Эмнэг сургагчид хүртэл маск зүүлгэжээ. Тэд энэхүү үйлдлээрээ Улаанбаатарын утаатай тэмцэх ажлаа чимээгүйхэн эхлүүлж буй гэнэ.

М.СУРА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*