Haier компани Chromecast–ийг ашиглах хамтын ажиллагаагаа зарлалаа

2017 оны 1 сарын 11

Haier компани Chromecast–ийг албан ёсоор ашиглах хамтын ажиллагаагаа CES 2017 үзэсгэлэн дээр зарлалаа

Лас Вегас, 2017 оны 1 сарын 4 /PRNewswire, CES, Booth #15029/

Дэлхийн гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч Haier компани Google компанитай хамтран ажиллах болсноо CES 2017 үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор мэдэгдлээ.

“Бид Google-тэй хамтран ажиллаж, хэрэглэгчиддээ Chromecast-ийн тусламжтайгаар гайхалтай видео контентуудыг хялбархан үзэх боломжийг олгож байгаадаа баяртай байна” хэмээн Haier America салбарын Дижитал бүтээгдэхүүний хөгжүүлэлт хариуцсан Ерөнхийлөгч John Homlish ярилцлагандаа дурдлаа.

2017 оны 2-р улиралд худалдаанд гарах Haier –ийн 43-75 инчийн шинэ зурагтуудад Chromecast аппликэшн албан ёсоор ашиглах эрхтэйгээр үйлдвэрлэгдэж байна.

Chromecast-ийг ашигласнаар

  • 1,000+ chromecast-д суурилсан апп
  • 200,000+ телевизийн шоу болон кино
  • дуу

Контентуудыг албан ёсоор ашиглах эрхтэй болно.

Chromecast-тай Haier зурагтууд ашиглахдаа удирдлаганы оронд гар утсаа ашиглах боломжтой болж байгаа юм байна.

CES 2017 үзэсгэлэнгийн төв танхимын 15029-р павильонд Haier брэндийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга явагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой: www.haieramerica.com/ces


Haier группын тухай

Haier болн дэлхийн гэр ахуй цахилгаан барааны зах зээлд тэргүүлэгч, жилийн 30,0$ тэрбум борлуулалтын орологотой компани юм. Хэрэглэгчдийн хурдацтай өөрчлөгдөж буй хэрэгцээнд тохирох, дэвшилтэт технологи бүхий гэр ахуйн цахилгаан хэрэгслийг бүтээх зорилготой.

Euromonitor International-аас явуулдаг судалгаагаар сүүлийн 7 жил дарааллан дэлхийн №1 цахилгаан хэрэгслийн брэндээр нэрлэгдсэн, 2012 онд Boston Consulting Group тус компанийг дэлхийн хамгийн дэвшилттэй 10 компанийн нэгээр шалгаруулсан байдаг.

/*