Дэвшилтэт технологийн цахилгаан халаагч, агаар цэвэршүүлэгчийг таницууллаа

2017 оны 1 сарын 11

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд дэвшилтэт технологийн цахилгаан халаагч, агаар цэвэршүүлэгчийг таницууллаа

БОАЖЯ, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй агаарын бохирдлыг бууруулах “Технологийн үзэсгэлэн” Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд амжилттай болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үзэсгэлэнгийн  үйл ажиллагаатай танилцав.

.

Үзэсгэлэнд 51 аж ахуйн нэгж байгууллага  төрөл бүрийн цахилгаан, хийн болон  усан халаагуур, зуух, боловсруулсан шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, автомашинаас гарах утааг багасгагч шингэн, дулаан алдалт багатай нано технологийн  барилгын материал, утаанаас хамгаалах амны хаалт зэрэг бүтээгдэхүүнээ танилцууллаа.  Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах Цахилгаан халаагуур болон Агаар цэвэршүүлдэг бүтээгдэхүүн илүү их сонирхож байв.

Агаарын бохирдлыг бууруулах Технологийн үзэсгэлэн PC mall дэлгүүр  идэвхтэй оролцож, MI агаар цэвэршүүлэгч, солонгосын №1 брэндийн AIRVAX агаар цэвэршүүлэгч, болон Tornado брэндийн 3 төрлийн цахилгаан халаагуураа танилцууллаа.

Үзэсгэлэнд оролцсон агаар цэвэршүүлэгч

МI ухаалаг агаар цэвэршүүлэгч нь 360 градус бүхий 3 давхар шүүлтүүртэй, цагт 310м3 агаар цэвэршүүлэх хүчинтэй чадалтай бөгөөд өрөөний агаарыг ердөө 10 минутанд цэвэршүүлэх чадалтай юм.

Мөн та ухаалаг гар утсаар удирдан хүссэн газраасаа төхөөрөмжийг удирдах боломжтой бөгөөд өрөөний агаарын чанарын үзүүлэлт, температур, агаарын чийгшил, шүүлтүүрийн солих хугацаа зэрэг олон мэдээллийг таны гар утсанд шууд харуулдаг. Үнэ 450 000₮

Солонгосын №1 брэндийн агаар цэвэршүүлэгч AIRVAX. Filder 3 жилийн хугацаанд 1 удаан солих горимтой 2 төрлийн агаар цэвэршүүлэгч. 359 000₮

Tornado NTY12-15J халаагуур

Энэ халаагуур нь халаалтын 2 төрлийн горимтой 600W болон 1200W хүчээр ажиллана. Карбон филтертай тул шүүсэн агаарыг цэвэршүүлнэ. Овор хэмжээ багатай, ямар ч зайд байршуулах боломжтой. 20м2 хүртэлх талбайг халаана. Үнэ 99 900₮

3 төрлийн халаах сонголттой, 2000W хүчин чадалтай. Хэрэглэхэд хялбар. Овор хэмжээ багатай. 20м2 талбайг халаана. Үнэ 39 900₮