Шигшээ багийн дасгалжуулагчийн шалгаруулалт зарлалаа

2017 оны 1 сарын 11

Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ багийн албанаас Шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийн сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 26-нд зохион байгуулахаар болжээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний тушаалаар Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам батлагдсан. Үүн дагуу нэр дэвшүүлэх холбоод бичиг баримтаа энэ сарын 21-ний дотор Биеийн тамир, спортын газарт өгөх ажээ.

Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын таэквондогийн холбоод өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт зарлаад байна.

Монголын чөлөөт бөхийн холбоо дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцогчдыг нэгдүгээр сарын 27-нд бүртгэж, 30-нд шалгаруулалтыг явуулах аж. Харин Монголын таэквондогийн холбоо нэгдүгээр сарын 25-нд оролцогчдыг бүртгэж, нэгдүгээр сарын 30-нд сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар товложээ.

Б.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна