С.Жавхлан ТТЭНН-тай хамтарч ажиллана гэв

2017 оны 1 сарын 11

УИХ-ын гишүүн С.Жавхлан, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ УИХ-ын гишүүн С.Жавхлан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намтай хамтран ажиллах болсноо илэрхийлсэн юм. Мөн хууль санаачлах эрхийнхээ хүрээнд УИХ-ын холбогдох Байнгын хороогоор дамжуулан Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдлээ.

Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг буруутгах 12 үндэслэлийг гаргаж тавьсан бөгөөд үүнийг нь  С.Жавхлан гишүүн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна