Б.Цэцэг трансжендер мисстэй өрсөлдөнө

2017 оны 1 сарын 11

Эрүүл амьдралын хэв маягийг олон түмэндээ сурталчилж, цахим ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн жүжигчин Б.Цэцэг буюу Цэцэг Бямбаа трансжендер мисс Б.Солонготой өрсөлдөх нь ээ.

Учир нь тэд “МN-25 дугаар суваг” телевизийн “21 000” реалити шоунд оролцож байгаа ажээ. Одоогоор хоёр оролцогч бүсгүйчүүд гурав дахь хоногоо өнгөрүүлээд байгаа аж.

Өмнөх дугаарт жүжигчин Б.Навчаа, нийтийн дуучин Г.Эрдэнэтунгалаг нар хэмнэлт хэрхэн хийдгээ харуулсан билээ. Тус нэвтрүүлгийн оролцогч нар зочид буудалд 10 хоног амьдарч, зөвхөн 21 мянган төгрөгөөс өөр мөнгөний эх үүсвэргүй оролцдог нь олны сонирхлыг ихэд татдаг.

Зохион байгуулагчдын зүгээс өгсөн хөгжилтэй даалгавруудыг биелүүлж, нэвтрүүлгийн төгсгөлд хамгийн сайн хэмнэлт хийж, өрсөлдөгчөөсөө илүү мөнгөтэй үлдэж чадсан нь ялагч гурван сая төгрөгийн эзэн болдог.  

Жүжигчин Б.Цэцэг, трансжендер мисс Б.Солонго нар 21 мянган төгрөгөөр хэрхэн амьдрахыг ирэх хоёрдугаар сарын 6-наас үзэх юм байна.

А.СҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*