Экспорт 23 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Экспорт 23 хувиар өсчээ

Манай улс БНХАУ-тай 4676 км нутгаар хиллэдэг. Хилийн шугамын дагуу 13 боомт ажиллаж байгаагийн зургаа нь байнгын, үлдсэн нь түр ажиллагаатай боомт ажээ. Эдгээрийн тав нь олон улсынчанартай хилийн боомт байдаг байна. Энэ нь хоёр улсын хил орчмын худалдаанд болоод орон нутгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэгийг холбогдох байгууллагаас үнэлжээ. Өнгөрсөн оны байдлаар манай хоёр улсын худалдааны экспорт 2005 оныхоос 23 хувь, импорт 20,5 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажээ.  Манай улсын экспортын 80-90 хувийг мал аж ахуйн болон байгалийн гаралтай түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг. Харин хятадаас хүнс, өргөн хэрэглээний бараа, барилгын материал худалдан авдаг байна. Цаашид уул уурхайн олборлолтын бүтээгдэхүүнүүд зонхилох хандалагтай байгаа юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж