Генсекийг Үндэсний бодлогын хороогоор томилно

2017 оны 2 сарын 12

Ардчилсан намын VII их хурал дөнгөж сая өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар намын дүрэм, Ардчилсан намын даргыг ёсчлон баталж чадлаа.

Мөн анхан болон дунд шатны намын удирдлагуудыг шинэчлэх, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болголоо. Ингэснээр өмнөх Үндэсний зөвлөлдөх хороо Үндэсний бодлогын хороо болж нэрээ өөрчлөн, 380 төлөөлөгчтэй боллоо.

Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Үндэсний бодлогын хороогоор томилохоор боллоо.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад Ц.Тувааныг томилно гэсэн мэдээлэл байгаа ч МоАХ-аас Г.Байгальмааг томилуулах хэлэлцээг эхлүүлсэн тухай яриа дуулдаж байна.

Дээрх хуралдаанаас Ардчилсан намын VIII их хурлыг тавдугаар сарын эхээр хийхээр товложээ.

Ш.ОЧ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна