Цагаан сараар хүүхэд битгий үнсээрэй

2017 оны 2 сарын 13

Монгол Улсад улаанбурхан, салхинцэцэг, томуугийн өвчлөл нэмэгдэх болсон учраас Эрүүл мэнд, спортын яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.  Улаанбурхны дэгдэлтийн улмаас өнгөрсөн жил олон хүүхэд амь насаа алдсан. Тиймээс сар шинийн өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхдээ гадуур гаргахдаа аль болохоор дулаан хувцаслах, томчууд хүүхдүүдийг үнсч золгохгүй байхыг салбарын яамнаас сануулж байна. Амьсгалын замаар дамжиж элдвийн халдварт өвчин дэлгэрэх эрсдэлтэй тул эцэг эхчүүд ч гэсэн болгоомжтой байхыг анхааруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна