Турк Эйрлайнс Оросоос шагнал авлаа

2017 оны 2 сарын 13

Оросын иргэний нисэхийн ерөнхий газар тус улс руу нислэг үйлддэг агаарын тээврийн компаниудаас Турк Эйрлайнсийг “Хамгийн шилдэг энгийн ангилал”, “Хамгийн шилдэг бүхээгний энтертаймент хөтөлбөр” бүхий агаарын тээврийн компаниар сонгож шагнал гардуулжээ.

Москвагийн бүсийн Красногорск хотод 2017 оны 2-р сарын 8-9–ний өдрүүдэд зохион байгуулагдсан “National Aviation Infrastructure Show” агаарын тээврийн үзэсгэлэнгийн үеэр Оросын Зам тээврийн сайд Максим Соколов уг шагналын Турк Эйрлайнсийн Оросыг хариуцсан Ерөнхий захирал Мэфэйл Дерибашт гардуулсан байна. Үзэсгэлэнгийн үеэр Турк Эйрлайнсийн павильон олны анхаарлыг татаж байсан бөгөөд хамгийн олон хүн зочилсон байна.  

Турк Эйрлайнс нь 2010, 2011 он дараалан Оросын зам тээврийн салбарын дээд шагнал болох “Алтан сүйх тэрэг” (Золотая колесница)–ийг Кремлийн ордноос авч байсан.

Өнгөрсөн жилийн эхний хагаст гарсан онгоцны хэргийн улмаас Оросын талаас Туркийн чиглэлд хориг  тавьснаас жуулчдын тоо эрс багассан. Үүний нөлөөгөөр Турк Эйрлайнсийн Орос зорчигчийн урсгал буурсан ч, хориг цуцлагдсанаас хойн маш хурдан хугацаанд зорчигчийн тоогоо эргүүлэн нэмэгдүүлэхээс гадна бүр дээд амжилтыг хүртэл эвдэж чадсан байна. Орос Турк хоёр улсын хооронд бий болсон хямралыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан Турк Эйрлайнс, 2016 оны 8-р сард Анкара, Анталъя, Истанбул-аас Москвагийн чиглэлийн нислэгийн давтамжаа нэмэгдүүлсэн. Ийнхүү Москва руу  харилцан хийж буй нислэгийн нэг өдрийг давтамжийг 11 хүргэж дээд амжилт тогтоогоод байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.AIRPORTHABER.COM

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна