17 компанийн 13,271 хувьцаа арилжжээ

2017 оны 2 сарын 13

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 13,271 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцаа өсч, 5 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хөвсгөл алтан дуулга” компани хамгийн өндөр буюу 14.93-иар өссөн бол “Авто импекс” 11.05%, “Женко тур бюро” 7.84%-иар тус тус өслөө. Мөн 2,924 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 303,242,826.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр "MSE ALL" индекс 830.60 нэгж болж 0.25%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,431,197,027,210.00 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*