Шадар сайд “Өнөр бүл” төвд ажиллав

2017 оны 2 сарын 13

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.02.13/ “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд ажиллалаа.

“Өнөр бүл” асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны 154 хүүхэд амьдарч байна.

Өнгөрсөн жил тус төвөөс 12 хүүхэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн суралцсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 13 хүүхэд нэгдүгээр ангид элсэн сурагч болжээ.

Тус төвийн хүүхдүүд ерөнхий боловсролын 48,53,55, 68, 97 дугаар сургууль, Шинэ монгол ахлах сургууль, Налайх дах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Бадмаараг лицей, Саруул ирээдүй зэрэг сургуулиудад суралцдаг аж.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт ажилласанд багш сурагчид талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн хүүхэд нэг бүрийг гэр бүл түүнтэй дүйцэхүйц орчинд амьдруулах ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна” гэдгээ Шадар сайдад танилцуулав хэмээн Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна