63 ам.долларын үнэтэй “алтан” гамбургер

2017 оны 2 сарын 13

Дубай хотод энэ сарын 23-25-нд “Eat The World DXB” нэртэй гудамжны хоолны фестиваль болно. Фестивалийн үеэр Британийн “The Roadery” компани 63 ам.долларын үнэ бүхий  хүнсний алтаар чимэглэсэн гамбургерийг танилцуулахаар бэлтгэж байгаа тухай “Arabian Business” сэтгүүл мэдээлжээ. Тус сэндвичийн орцонд үхрийн махан таван котлет, мөөгтэй бяслаг, тахиа болон галууны элэг, майонез, бөөрөлзгөнөтэй кетчуп зэрэг оржээ. Харин 24 каратын хүнсний алтаар бургерийн талхны орой хэсгийг бүржээ.

Алтан гамбургерийг Дубайд орших дэлхийн хамгийн өндөр барилга болох “Бурдж-Халифа” нэрээр нэрлэжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн нэгдүгээр сард “Макдоналдс” Биг Мак бургерийг бүтээснээс хойш 50 жилийн дараа анх удаа түүний шинэ хувилбарыг танилцуулсан билээ.

Энэ хоёр бургер өөр хоорондоо хэмжээгээрээ ялгаатай.

Бэлтгэсэн: Э.УРАН

Эх сурвалж: LENTA

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*