Сар шинээр цаг агаар дулаахан байна

2017 оны 2 сарын 13

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр 14 хоногийн дараа болно. Сар шинийн үеэр цаг агаар ямар байх вэ гэдгийг олон нийт сонирхож байгаа. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээг харахад сүүлийн арваад жилүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд өдөртөө говийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүртэл дулаарч байжээ.

Баруун нутгаар хүйтний эрч харьцангуй сулрах гэнэ. Тодруулбал, Завхан голын эхээр шөнөдөө 38-43, өдөртөө 24-29 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22, өдөртөө 7-12, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Мөн Алтайн уулархаг нутгаар түр зуур 20-24 метр секунд хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин төвийн нутгаар мөн адил хүйтний эрч сулрах аж. Гэхдээ зарим газраар салхины хурд 16-18 метр секунд хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Зүүн зүгийн нутгаар мөн адил хүйтний эрч сулрах ч нутгийн зарим газраар цас орох төлөвтэй байгаа аж. Говийн нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 17-22, өдөртөө 4-9 градус хүйтэрч төлөвтэй байна.

Г.ТҮШИГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна