Хаврын депрессийг хялбар туулах арга

2017 оны 2 сарын 15

Хүн гэдэг байгал дэлхийн бүтээл. Өвлийн улирлын туршид хүн дулаан уур амьсгал, гэрэл гэгээг хүсдэг мөртлөө урин дулааны цаг ирэхэд амьдрал утгагүй мэт санагдаж, сэтгэл санаагаар унаж, хүч чадалгүй болчихдог. Үүнийг бид “хаврын депремм” гэж нэрлэдэг. Тэгвэл судалгаагаар эмэгтэйчүүд хаврын улиралд сэтгэл санаагаар унах нь их байдаг гэнэ. Харин идэвхтэй амьдралын хэв маягийг чухалчилдаг эмэгтэйчүүд депрессэнд орох нь бага байдаг юм. Хаврын депрессийн үед доорх шинж тэмдэг хүнд илэрдэг байна. Үүнд:

  • Өдөр тутамдаа байнга сэтгэл санаа муу байх

  • Шалтгаангүйгээр уйлах

  • Сульдах

  • Өөрийн эрхгүй уурлах

  • Байнга ямар нэгэн зүйлд санаа зовох, тайван бус байдал

  • Өөртөө итгэлтэй байдал буурах

  • Нойргүйдэл

  • Амархан ажил хүч их зарцуулах, ядрах

  • Ажиллах дур хүсэл буурах

  • Толгой өвдөх

  • Хардах

  • Аливаа зүйл ойлгомжгүй мэт санагдах зэрэг гурваас дөрвөн шинж тэмдэг илэрвэл та хаврын депрессэнд өртсөн байна гэсэн үг юм.

ХЭН БУРУУТАЙ ВЭ?

  1. Байгалийн гэрлийн дутагдал: Өвлийн улирал эхэлмэгц бид нарны туяанаас холдож эхэлдэг аж. Иймээс бид хаврын улирал эхлэхэд дээрхи бэрхшээлтэй тулгардаг юм байна.

  2. Хүчилтөрөгчийн дутагдал: Цэвэр агаар болон витамины дутагдлаас болж хүн хүчилтөрөгчийн дутагдалд ордог аж.

  3. Хөдөлгөөний дутагдал

  4. Буруу хооллолт: өвлийн цагт хүмүүс шинэ жимс жимсгэнэ, ногоо гэхээсээ илүүтэй илчлэг ихтэй хүнс хэрэглэх нь дархлаа сулрахад нөлөөлдөг аж

  5. Дааврын өөрчлөлт: нэг улирлаас нөгөө улиралд шилжихэд хүний дааврын үйл ажиллагаанд өөрчлөлт ордог бөгөөд үүнд эмэгтэйчүүд өртөмтгий байдаг гэнэ.

ХЭРХЭН ТЭМЦЭХ ВЭ?

  1. Нарлаг өдөр, цэвэр агаарт зугаал

  2. Биеийн тамираар хичээллэ: хэрвээ та фитнес зал орох дургүй бол цэцэрлэгт хүрээлэнгээр зугаал, дугуй уна. Хөдөлгөөнтэй байсан хүн депрессэд орох магадлал нь 20 дахин буурда гэнэ.

  3. Хооллолтондоо анхаар: өвлийн улиралын туршид идсэн илчлэг хоол хүнснээс татгалз. Энэ үед та ходоодоо амраах хэрэгтэй. Гэхдээ шууд дэглэм барих нь зохисгүй.

  4. Сайн унтаж амар. Хаврын депрессийн үед хүн ойролцоогоор наймаас есөн цаг унтаж амрах хэрэгтэй аж. Учир нь энэ үед унтаж амарснаараа амьдралын эрч хүчтэй болдог гэнэ.

  5. Эргэн тойроноо олон тод өнгөөр хүрээлүүл: Тод дулаан өнгийн хувцас, гоёл чимэглэлээр шкафаа дүүргэ. Энэ нь сэтгэл санааг сэргээдэг. Харин бороотой уйтгартай өдөр тод өнгийн шүхэр хэрэглэ.

  6. Ганцаардлаа зугтаа: Гэр бүл, найз нөхөд, хамаатан садантайгаа холбоо барь. Тэдний амьд хоолойг сонс. Энэ нь таныг депрессийн гүнд унахаас сэргийлнэ

  7. Өөрийгөө хайрла: хаврын улиралд та үсний засалт, өнгө өөрчил, амттан худалдан ав. Мөнгөгүй байсан ч дэлгүүр хэс

Э.УРАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*