Та ажлаа голдог юм биш биз?

2017 оны 2 сарын 17

Хэрэв та ажилдаа сэтгэл хангалуун бус, ямар нэг байдлаар дутуу дулимаг, эсвэл ачаалал ихтэй, ажиллах орчин нөхцөл таагүй гээд болж бүтэхгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг бол түр азнахыг хүсье. Эдгээр зургийг хараад та мөрөөдлийн ажлаа хийж байгаагаа бага ч болов мэдрэх болно.

Imgur.com-ын хэрэглэгч Энэтхэгт муу усны хоолойд ажилладаг ажилчны зургийг оруулжээ. Ямар ч хамгаалалтын хувцас хэрэглэлгүй, нүцгэн гараараа муу усны хоолойн гүнд ажилладаг бололтой.

Саймон Аллисон гэх англи эр “Marks & Spencer” дэлгүүрт муур, нохойны хоолонд амталгаа хийдэг.

Буудлагын туслах. Байг нь барьж зогсох энэ эрийн ажил аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй.

Хөлс дарагч үнэртний чанар шалгах явцад сайн дурынхны сугыг үнэрлэснийхээ төлөө тэд цалин авдаг.

Хотын төвөөр, жуулчдын хөл ихтэй газруудаар завины хувцас өмсөөд халуунд зогсох тийм ч таатай ажил биш байх. Гэхдээ гараа, толгойгоо цухуйлгах нүх ч үгүй ийм аяган хувцас өмссөнөөс л арай дээр биз.

Чухам яг ямар үүрэгтэй нь тодорхойгүй. Ямартай ч зааны бөгстэй ойр ажиллана гэдэг хөгжилтэй зүйл биш.

Жорлонгийн суултуур цэвэрлэгээний бодисын сурталчилгаа. Нуруундаа суултуур үүрээд, бүтээгдэхүүнээ туршиж, шалгаж өгдөг.

Мал аж ахуй хөгжсөн, фермерийн орнуудад энэ ажил хэвийнд тооцогдоно. Ороо нь орсон бухад зориулсан механик үнээ ажиллуулж байгаа нь энэ.

Сармагчны дүрд хувилсан энэ энэтхэг эр сармагчин дайрвал өөдөөс нь тэмцэж, дайралтыг зогсоох үүрэгтэй гэнэ.

Энэ их ээдрээтэй цахилгаан шугамын учрыг олно гэдэг хар дарсан зүүд баймаар.

Энэ зургийг Snapchat-даа оруулсан хэрэглэгч “Та өөрийнхөө ажлыг н**ш гэж боддог бол ийм ажил бас байдгийг санаарай” хэмээн бичжээ.

Ажил нь амаргүй ч энэ хөгжилтэй эр ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Тэрбээр “Удахгүй уулзъя, залуус аа. 45 жилийн түүхтэй муу усны хоолойд шумбахаар явлаа” хэмээгээд, энэ зургаа сошиал сүлжээнд оруулжээ.

Галзуу хулганын техникийн доголдлыг илрүүлэгч. Ганцаархнаа суугаад хаана болохгүй зүйл байгааг тэр илрүүлэх ёстой.

Энэ ажлын байр дэлхийн хаахна байдаг нь тодорхойгүй ч завсар зайгүй шахалдаж байгаад бичиг цаастай зууралдана гэдэг мэдээж амаргүй.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна