”G-Time”-ийн хохирогчдын тоо өдрөөр бус цагаар нэмэгдэж байна

Казахстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг баривчилсан. "Жи-Тайм" сүлжээ эрхлэгч гэх түүний гэр бүлийн дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжилж, хэдэн төгрөгийн мөнгө угаасныг тогтоохоор мөрдөн байцааж эхэлжээ. Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг аж. “Гэртээ сууж байгаад орлогоо нэмэгдүүлмээр байна уу?” гэсэн утгатай заруудыг уншаад мөнгөө өгсөн иргэд өнөөдөр хохирогч болоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*