Д.Чойжамц хамба маргааш лекц уншина

2017 оны 2 сарын 17

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын босгон дээр Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц "Монгол өв соёл-үүрэг хариуцлага" сэдвээр лекц уншихаар болжээ. Тэрбээр өнөөдөр Монголын нийт ард түмэн сүсэгтэн олондоо хандаж сар шинийн мэндчилгээ хүргэсэн юм. Мэндчилгээндээ “Цагаан сар бол монгол хүн хэн бэ гэдгийг илэрхийлдэг үндэсний их баяр. Бие хэл сэтгэл гурвын эрх чөлөөг эдэлж байгаа энэ цаг үед монголчуудын онцлогийг харуулж чаддаг сайхан баяр. Нөгөөтэйгүүр цагаан сарын бас нэгэн онцлог бий. Энэ бол оны төгсгөлийн битүүний өдрийг сайн сайхнаар үдэх ёс юм. Бусад зарим оронд шинэ жилийнхээ эхний өдрийг л баяр хэмээн угтдаг бол Азийн орнууд тэр дундаа Монголын ард түмэн хуучин оноо сайн сайхнаар үддэг уламжлалтай. Энэ нь монголчууд аливааг төгс төгөлдөр бүтээдэг зан чанартай холбоотой” хэмээн тодотгосон.

Монголын бурхан шашны төв хийдийн тэргүүн хамбын лекц маргааш 10.00 цагаас IMAX -Өргөө кино театрын V танхимд болох юм байна.

Д.ЦЭЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна