Малайз Ким Жон Намын ойрын хүнээс ДНК-ын шилжилгээ авах болзол тавьжээ

2017 оны 2 сарын 17

Малайзын цагдаагийн газар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Намыг тус улсын талд шилжүүлэн өгөхийн тулд эхлээд талийгаачийн гэр бүл, хамаатан садны хэн нэгэнд ДНК-ийн шилжилгээ хийнэ гэх болзол тавьжээ.

Энэ талаар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлахдаа албаныхан мэдээлсэн байна. Малайзын Селангор мужийн цагдаагийн газрын дарга Абдул Самах Мат “Цогцсыг хэн болохыг нь тогтоохын тулд гэр бүл, хамаатан саданд нь ДНК-ын шилжилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Хойд Солонгосын талаас цогцсыг шилжүүлэн авахыг албан ёсоор хүссэн. Гэхдээ шилжүүлэхийн өмнө  эхлээд цогцсыг хэн болохыг нь албан ёсоор тогтоох шаардлагатай байна” гэж ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*