ОУВС-ийн хэлэлцээрийн явцтай ЗГ танилцлаа

2017 оны 2 сарын 17

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр /2017.02.17/ 12.00 цагт зарласан.

Ээлжит бус хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Засгийн газрын гишүүд Олон улсын валютын сан /ОУВС/-гаас тавьж буй нөхцөлтэй танилцсан. Ээлжит бус хуралдаанаар зөвхөн танилцуулга сонссон тул ямар нэг шийдвэр гараагүй” гэж тайлбарлалаа.

Дашрамд дуулгахад, УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2017.02.16/ оройжин хуралдаж, Засгийн газраас ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар мэдээлэл сонссон. Эцэст нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг дэмжсэн билээ.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна