Бидний тухай гадаадын хэвлэлд: Амьсгалах агааргүй

ОХУ-ын КоммерсантЪ сонин Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан цуврал зургийг нийтэлжээ.

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын нэг бол Улаанбаатар. Агаар дахь хортой бодисын хэмжээ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартаас хэдэн арав дахин илүү байгаа юм. Улаанбаатар хотын иргэд хэрхэн амьдарч байгаа болон эрх баригчид утаатай хэрхэн тэмцэж байгааг Фотогалерей буландаа харууллаа.

Улаанбаатар хамгийн бохирдсон агаартай хотын нэг, эндхийн агаарын бохирдол Бээжингээс ч илүү.

Агаарт хаягдах хорт бодисын хэмжээ өвлийн улиралд эрс нэмэгддэг. Гэрт амьдардаг өрхүүд нүүрс түлдэг.

Нийслэл Улаанбаатарын хүн амын 67 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэд гэрээ дулаацуулах, хоол ундаа бэлтгэхийн тулд жилдээ хоёр сая тонн түүхий нүүрс түлдэг.

Улаанбаатарт ажиллаж байгаа дөрвөн цахилгаан станц жилдээ зургаан сая тонн нүүрс хэрэглэдэг.