Монголбанк ипотекийн санхүүжилтийг хэвийн олгосон гэв

2017 оны 2 сарын 17

Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Тэгвэл тус журмын дагуу Монголбанк орон сууцны ипотекийн санхүүжилтийг хэвийн олгож байна. 2017 оны нэгдүгээр сард Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 365 зээлдэгчдэд 23.6 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон бол хоёрдугаар сард нийт 392 зээлдэгчдэд 24.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгоод байна.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна