ОУВС, Сангийн яам мэдээлэл хийнэ

2017 оны 2 сарын 17

Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн Сангийн яамнаас мэдээлэл хийхээр болжээ. Пүрэв гаригт УИХ дахь МАН-ын бүлэг ОУВС-гийн асуудлаар ээлжит бусаар хуралдаж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр уг асуудалтай Засгийн газрын гишүүд ээлжит бус хурал зарлаж танилцсан байна. Харин хэлэлцээрийн үр дүнгийн талаар хоёрдугаар сарын 19-ний Ням гаригт Сангийн яамнаас 11:00 цагт, ОУВС-гаас 13:00 цагт Төрийн ордны В танхимд Хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байна.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*