Малын хулгайчдыг баривчилжээ

2017 оны 2 сарын 17

Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн алба хаагч цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, ахлах ахлагч Н.Энхтүвшин, ахлах ахлагч Б.Даштогтох нар 2017 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө дүүргийн нутаг дэвсгэрийн шороон замуудад зорчин явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийх явцдаа үхэр хулгайгаар нядалж бэлтгэн Улаанбаатар хот руу оруулахаар тээвэрлэн явсан 4 этгээдийг илрүүлсэн байна.

Гэмт этгээдүүд Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудаар дамжин малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд ихэвчлэн шөнийн цагаар, олны хөлөөс зайдуу газар хулгайлсан малаа нядалж, бэлтгэн худалдаалдаг байсныг илрүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоон байна. Уг хэрэгт Говьсүмбэр аймаг дах Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна