Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоов

2017 оны 3 сарын 16

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн хэмжээнд 2017 онд арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх модны дээд хязгаар, талбай тусгаарлалтын хэмжээ, ойн сангийн ашиглах нөөцгүй сумдын мод модон материалын хэрэгцээг хангах сумын нэрсийг хэлэлцэн баталлаа. Тухайлбал: Аймгийн хэмжээнд 2017 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг 526 га талбайгаас Түлээний модны дээд хязгаарыг аймгийн хэмжээнд 9700 метр куб, хэрэглээний модыг 2860 метр. куб байхаар тогтоолоо.

Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ойгоос мод бэлтгэх батлагдсан дээд хязгаарт багтаан арчилгаа цэвэрлэгээ огтлолт явуулах, хяналт тавих, арчилгаа цэвэрлэгээний огтлолтыг зөвхөн ойн мэргэжлийн байгууллагаар, ойн цэвэрлэгээг ойн нөхөрлөлүүдээр хийлгэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас оруулсан саналд 300 ш/метр бургасыг түлээнд хэрэглэхээр заасан байсныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид эсэргүүцэж, усны эх ундаргын дагуу ургадаг бургасыг түлээнд хэрэглэхийг хориглох нь зүйтэй гэж үзлээ.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна