Төв аймгийн БОАЖГ-аас сургалт, семинар зохион байгууллаа

2017 оны 3 сарын 16

Төв аймгийн байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн сургалт семинарыг жил бүр уламжлалтай. Энэ удаагийн сургалтыг 3 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд аймгийн ЗДТГазарт зохион байгуулж 26 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, сум дундын ойн ангийн дарга мэргэжилтэн нийт 68 албан хаагчдыг хамруулж БОНХАЖЯамны  Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Энхтайван, Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Х.Сэвжидмаа, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга М.Энхжаргал, ахлах мэргэжилтэн Б.Бямбадарга, Туул голын Сав газрын захиргааны хяналт үнэлгээний хэлтсийн дарга Оюунболд, ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Умард говийн гүвээт, халхын дундад талын сав газрын захиргааний дарга Д. Жаргалцэнгэл, мэргэжилтэн Н.Батбаяр, мөн Төв аймгийн БОАЖГазрын дарга мэргэжилтнүүд оролцож мэргэжил аргазүйн зөвлөмж өгч санал солилцлоо.

Энэ удаагийн сургалт семинар БОАЖЯам үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн жил тохиож байгаагаараа онцлог ач холбогдолтой болжээ. Уг семинарыг хууль, дүрэм, журам, стандарт, орон нутгийн бодлого шийдвэрийг нэг мөр ойлгон, нэг мөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн амжилттай зохион байгууллаа.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOV.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна