Хилийн 0286 дугаар анги түрүүллээ

2017 оны 3 сарын 17

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг "Марш тактик-2017" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 6 байгууллагын 7 баг хурд хүч, авхаалж самбаа, эр зоригоо сорин өрсөлдсөн байна.

2008 оноос хойш зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Булган аймгийн Цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-Тагнуулын алба-Прокурор-Шүүхийн шинжилгээний албаны хамтарсан баг, Тэшиг суманд дахь Хилийн 0286 дугаар анги, Хялганат тосгон дахь Зэвсэгт хүчний 234-р анги, ШШГЕГ-ын харьяа Хорих 439-р ангийн багууд оролцож аваргуудаа тодрууллаа.

Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд оролцож байгаа баг тамирчид жагсаалын үзлэг, тусгай ажиллагаа, 10 километрийн даалгавартай гүйлт зэргийг гүйцэтгэж нийт оноогоор аваргуудаа шалгаруулдаг. 10 километрийн даалгавартай гүйлтийг 58 минут 57 секундийн хугацаанд туулж Монгол улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит Хилийн 0286- дугаар анги тэргүүн байрт орсон бол удаах байруудад 1 цаг 12 минут 47 секундээр Цагдаагийн газар, 1 цаг 16 минут 31 секундээр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн Гэрээт цэргийн тасаг орсон байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.BULGAN.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна