“Марш тактик”-ийн тэмцээн зохион байгууллаа

2017 оны 3 сарын 17

Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 55 жил, Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан тус цагдаагийн газрын алба хаагчдын хурд хүч, тэсвэр хатуужил, цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Марш тактик”-ийн тэмцээнийг тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зохион байгууллаа. Тэмцээн нь 6 км-ын цастай бартаат замаар гүйж 5 цэг дээр норматив үүрэг гүйцэтгэн 7 тасгийн 49 алба хаагч өрсөлдлөө. Багийн дүнгээр: 1-р байранд Замын цагдаагийн тасгийн баг тамирчид 2-р байранд Шарын гол сум дахь Цагдаагийн тасгийн баг тамирчид 3-р байранд Хэв журам хамгаалах тасгийн баг тамирчид шалгарч, Цагдаагийн газрын өргөмжлөл, мөнгөн шагнал гардав. Тэмцээнийг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчид хамтран зохион байгуулсан. Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа болон хамтран зохион байгуулсан зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчиддаа спортын өндөр амжилтыг хүсье.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна