Гадаадад амьдарч буй иргэдийн санал авах комисс байгуулжээ

2017 оны 3 сарын 17

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, гадаад улсад амьдарч буй иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавих үүрэг бүхий комиссыг байгуулжээ. Тус комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, дэд даргаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нарыг томилсон байна.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна